Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр /2025.05.15/ Дундговь аймагт Говийн бүсийн аймгуудын цогц арга хэмжээ болж байна.
Говийн бүсийн арга хэмжээний хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсээс төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж:
• Цахим ур чадварыг нэмэгдүүлэх
• Мэдээллийн технологийн ойлголт өгөх сургалт зохион байгууллаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, төрийн үйлчилгээг цахимаар авах ур чадварт сургах зорилготойгоор байгуулагдсан “ХУРДАН” клубийн үйл ажиллагааг танилцуулсан юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “ХУРДАН” киоск машиныг улсын хэмжээнд 30 байршилд байрлуулснаас гадна, “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн үйлчилгээг
олон шат дамжлагагүй
хүндрэлгүй
тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.


