Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр боомтод Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” киоск машиныг байршууллаа. Ингэснээр иргэд бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт авах зэрэг төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэг дороос авахаас гадна бүхий л төрлийн төлбөр тооцоог төлж цагаа хэмнэх боломжтой юм.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь боомтоор нэвтрэх иргэдийн урсгалыг хурдасгах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын бүх боомтод киоск машин нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
