REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу өнөөдөр /2025.12.01/ Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хоёр албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөлөө.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Захиргаа, удирдлагын газрын Хуулийн ахлах мэргэжилтэн А.Номин, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Даваасүрэн нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж, тангаргийн хуудсаа гардан авлаа.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар оролцож, шинээр тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэн, төрийн албан хаагчийн ёс зүй, хууль дээдлэх зарчмыг баримтлан, манлайлалтай, санаачилгатай ажиллахыг захилаа.

Тангараг өргөсөн нийт албан хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.