REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ИРЭХ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргын тушаалаар “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн анхны уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар ажлын хэсгийн чиг үүрэг, хамрах хүрээ болон ирэх 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл, хэрэгжилтийн үе шат, хамтын ажиллагааны зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.

Ажлын төлөвлөгөөнд цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд, өсвөр үеийнхний цахим ур чадварыг дээшлүүлэх, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн болон сургалтын ажлуудыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилтыг тусгасан байна. Тухайлбал, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтын контент, гарын авлага, тараах материал бэлтгэх, “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулах, “ХУРДАН” клубийн гишүүдийг чадавхжуулах, идэвхжүүлэх гэх мэт ажлуудыг төлөвлөжээ.