REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Сайнжаргал болон албаны төлөөллүүд уулзаж, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

“Монголын цахилгаан холбоо” ХК нь өөрийн салбар сүлжээг ашиглан “Хурдан” киоск болон 5 “Хурдан” цэгээр төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Энэ хүрээнд иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү ойр, хялбар, шуурхай хүргэхийн тулд үйлчилгээний цэг, киоскийн тоог нэмэгдүүлэх, байгууллагуудын дэд бүтэц, хүний нөөцийн боломжоор харилцан дэмжин ажиллах талаар хэлэлцэв.

Цаашид салбар сүлжээ, үйлчилгээний цэгийн боломжийг үр ашигтай ашиглан төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг орон нутагт нэмэгдүүлэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, үйлчилгээ авах боломжийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Монгол Улсын орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Монголын цахилгаан холбоо” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

Тус компанийн харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн төрийн дээд шагнал хүртсэнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамт олон баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.