REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙН ОПЕРАТОРУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Дундговь аймагт төрийн цахим үйлчилгээг операторын горимоор хүргэх операторуудыг чадавхжуулах сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, Мандалговь хотод зохион байгууллаа.

Сургалтад нийт 17 оператор цахим иргэн, цахим хөгжлийн багц хууль, мэдээллийн аюулгүй байдал, тоон гарын үсэг, түүний хэрэглээний агуулгыг онол болон практик хосолсон хэлбэрээр хамрагдлаа.

Ингэснээр Төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүргэх операторуудыг хууль, тогтоомж, дүрэм, журам, тоон гарын үсгийн хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэн чадваржиж байна.