REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

Үндэсний статистикийн хороотой хамтран төрийн цахим үйлчилгээний сэтгэл ханамж, чанар, стандартыг сайжруулах чиглэлээр судалгаа хийнэ

Facebook
Twitter
LinkedIn

Өнөөдөр /2025.01.07/ Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд уулзаж дараах чиглэлээр судалгааг хийхээр боллоо. Үүнд:

  • Төрийн цахим үйлчилгээтэй холбоотой хүн болон хуулийн этгээдийн сэтгэл ханамж,
  • Төрийн албан хаагчдын сэтгэл ханамж,
  • Цахим шилжилтийн бэлэн байдал
  • Бүх нийтийн цахим ур чадварын өнөөгийн нөхцөл байдал
  • Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллага гэх мэт нийтийн мэдээлэл хариуцдаг байгууллагад ашиглаж буй системийн судалгаануудыг ажлын хэсэг байгуулан хамтран хийхээр тохиролцов.

Уулзалтын үеэр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас эдгээр чиглэлд гарч буй сорилт, үр дүн, мөн иргэдийн цахим үйлчилгээнээс хэр сэтгэл хангалуун байгааг тодорхойлохын тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөх талаар санал солилцов. Цахим шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд судалгааг илүү гүнзгийрүүлэх болон статистикийн мэдээлэл солилцож, иргэдээс авсан санал асуулгад үндэслэн төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтүүдийг боловсруулах зорилготой юм.