REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг /2026.07.01/ байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд иргэний нисэхийн салбар болон байгууллагын дотоод үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд судалгаа, шинжилгээ хийж, иргэний нисэхийн салбарын төрийн үйлчилгээ болон дотоод үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

Ингэснээр төрийн үйлчилгээний шат дамжлагыг оновчтой болгох, төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд илүү хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, аюулгүй, үр ашигтай цахим хэлбэрээр хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Санамж бичиг байгуулах ёслолд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, Салбар дундын зохицуулалт, дахин загварчлалын газрын дарга Б.Дөлгөөн, Дахин загварчлалын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр, Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын дарга Ч.Энхжаргал, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр, Төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, Захиргаа, удирдлага, хууль эрх зүйн газрын дарга Ө.Мөнгөнжигүүр, Төлөвлөлт, зохицуулалтын газрын мэргэжилтэн Г.Энхтөгс, иргэний нисэхийн хяналтын байцаагч Э.Энхболд болон бусад холбогдох албан хаагчид оролцлоо.