REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“ХУРДАН” ТӨВ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хүнд суртал, олон шат дамжлагыг бууруулах бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх “ХУРДАН” цэгийг улс орон даяар болон хилийн чанадад нийт 504 байршилд нээх ажлыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас эрчимтэй зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 1-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “ХУРДАН” төвийг нээснээр төрийн үйлчилгээг иргэд цаг алдалгүй авах боломжийг бүрдүүллээ.

“ХУРДАН” төвийн нээлтэд:

  • ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл
  • ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга Б.Оргил
  • Аймгийн Засаг дарга А.Ишдорж,
  • ТЗУХ-ийн дарга Н.Энхцэцэг
  • Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат,
  • Арвайхээр сумын ИТХ-ын дарга Ц.Доньддорж
  • Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Ганчимэг
  • Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК газрын дарга М.Жамьяаншарав
  • Шуудан холбооны газрын дарга Д.Өлзийхишигт
  • Төрийн үйлчилгээ мэдээллийн төвийн дарга Б.Анхтуяа нар оролцлоо.