REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БОЛОН ИРГЭДЭД ЦАХИМ УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ”-ЫГ ҮЕ ШАТТАЙГААР ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Орхон аймаг дахь Төрийн албан хаагч, иргэдийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээ, үзэл баримтлал, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс аймгийн Цагдаагийн газар, Улсын тэргүүний Жаргалант сум, Эрдэнэт Хот Тохижуулах Газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

The course:

“ХУРДАН” цэгийн үйл ажиллагаа

  • Цахим ур чадварыг эзэмшүүлэх
  • Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ
  • Төрийн албан хаагчдад хэрэгцээт нийтлэг системүүд
  • ekids.mn сайтын талаар
  • Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголт гэсэн сэдвүүдийн дагуу мэдээлэл өглөө

Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг тодорхойлох судалгаа болон сургалтын үр дүнг тодорхойлох асуумжийг бөглүүллээ.