REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга М.Алимаагаар ахлуулсан сургалтын баг Дорнод аймагт ажиллаа.

Сургалтын үйл ажиллагаанд тус аймгийн засаг дарга М.Бадамсүрэн онцгой ач холбогдол өгч, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэв.

Хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг “ХУРДАН” шуурхай, хүртээмжтэй хүргэх боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Сургалт хөгжлийн хэлтсийн Сургалт хөгжлийн мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа.

  • Байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилго,
  • Үйлчилгээний ажилтны түр журам,
  • Холбогдох хууль тогтоомж болох цахим хөгжлийн багц хууль,
  • Хувь хүний хөгжил, харилцаа хандлага.

Мөн Операторын систем дээр ажиллах заавар, тоног төхөөрөмжийн холболттой холбоотой мэдээллийг Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Г.Ган-Очир өгч ажиллаа.

Сургалтад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Дорнод дахь хэлтсийн дарга Э.Халиунаа болон 31 албан хаагчид хамрагдав.