Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас энэ сарын 26, 27-ны өдрүүдэд нийслэл болон 21 аймаг дахь хэлтсийн “ХУРДАН” цэгийн үйлчилгээний 24 ажилтанг хөгжүүлэх сургалтад хамруулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр (2023.10.27) Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Борхүү;
- “Төлөвлөгөө, тайлантай холбоотой хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдвээр,
Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат;
- “Кибер аюулгүй байдлын цаашдын чиг хандлага, хэрэглээ” сэдэвт сургалт, лекцийг тус тус танилцууллаа.
21 аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь иргэд, төрийн албан хаагчдад Цахим ур чадвар олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн сургалтаар авсан мэдээ, мэдээллээ аймаг, орон нутагтаа зохион байгуулах сургалтад тусгах юм.