Төрийн үйлчилгээг операторын горимоор хүн, хуулийн этгээдэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр (2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр) Архангай аймагт нээлтээ хийлээ.
Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг Архангай аймагт нээгдсэнээр тус аймгийн 96,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна.
“ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ.