REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ЦХХХЯ, ТЦҮЗГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ АРХАНГАЙ АЙМАГТ ХОЁР ӨДӨР АЖИЛЛАНА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нарын тэргүүтэй ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав болон холбогдох удирдлагуудтай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд ажиллаж байна.

Тус аймаг нь 95 мянга гаруй хүн амтай, эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй, аялал жуулчлал бөгөөд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд аймгийн удирдлагууд дээрх салбарууд болон хүний хөгжилд түлхүү анхаарал хандуулж ажиллах шаардлага байгааг онцолж байлаа.

Дээрх ажлын хэсэг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тус аймагт ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчилах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалтын зохион байгуулах юм.