Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хонгор, Орхон сумдад ажиллалаа. Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах уулзалт сургалтыг хийж, уламжлалт аргаар судалгаа авч, 60 гаруй төрийн албан хаагчийг хамруулжээ.

Мөн тус хэлтсийн үйлчилгээний ажилтнууд дээрх сумдын иргэдэд явуулын цэгээр үйлчилж, төрийн үйлчилгээг нэг дороос хурдан, шуурхай, чигрэгдэлгүй хүргэсэнд иргэдийн зүгээс талархаж байлаа.




