REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН НИЙСЛЭЛ БАНГКОК ХОТОД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайланд Улсын Бангкок хотод энэ сарын 18, 19-ний өдрүүдэд албан томилолттой ажиллаж байна. Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ.

Ингэснээр хилийн чанад дахь 6 улсын 9 цэгт төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг ажиллаж байгаа бол цаашид 46 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэхээр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төлөвлөн ажиллаж байна.

Дээрх улсын Элчин сайдын яам нь Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Малайз Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсыг хариуцдаг бөгөөд 100 гаруй Монгол Улсын иргэн оршин суудаг байна. Тодруулбал, хөдөлмөр эрхэлж буй 30, оюутан, сурагч 60, гадаад иргэдтэй гэр бүл болсон 10 орчим Монгол Улсын иргэн албан ёсны зөвшөөрөлтэй буюу зохих ангиллын визээр урт, богино хугацаанд сурч, хөдөлмөрлөж байгаа бол Малайз Улсад 76, Индонез Улсад 10 иргэн оршин сууж байна.

Мөн жилд ойролцоогоор 25 мянга гаруй Монгол иргэн аялал жуулчлал, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар Тайланд улс руу зорчдог бөгөөд “ХУРДАН” цэг нээгдсэнээр тус улс руу зорчиж буй 25 мянган иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй, хаанаас ч ойр авах боломж бүрдлээ.