Баян-Өлгий аймаг дахь Төрийн албан хаагч, иргэдийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээ, үзэл баримтлал, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид, Музейн албан хаагчид, Зоонозын Өвчин Судлалын Төвийн албан хаагчид, Мал Эмнэлгийн Газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

The course:
– Цахим аймаг хөтөлбөрийн талаар мэдээлэл;
– Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг, үйл ажиллагаа, үйлчилгээний танилцуулга;
– Төрийн нийтлэг системүүдийн танилцуулга;
– Цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдал;
– Тоон гарын үсэг түүний хэрэглээ зэрэг сэдвүүдийн хүрээнд өрнөж, албан хаагчдын цахим ур чадварыг тодорхойлох судалгаа, сургалтын үр дүнг тодорхойлох асуумжийг бөглүүлж ажиллав.









