ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Аймаг хариуцсан хэлтсийн дарга П.Чинбат (2023.12.05) Хэнтий аймгийн ИТХ-ын 23 дугаар хуралдаанаар “ХУРДАН” цэгийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар танилцууллаа.
Хэнтий аймаг нь 18 сумын 70 мянга гаруй хүн амтай. Эдгээр хүн амд төрийн үйлчилгээг ойртуулах, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх шаардлага буйг дээрх хуралдаанд оролцогч ИТХ-ын төлөөлөгчид болон сумдын Засаг дарга нар онцолжээ. Тиймээс “ХУРДАН” цэгийг цаашид бүх сумдад нээж, төв сууринаас алслагдсан иргэд, малчдад ойртуулах ажлыг эхлүүлэхээр боллоо.
Одоогоор Хэнтий аймгийн төв болон Бор-Өндөр суманд нийт 2 “ХУРДАН” цэг ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.