REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙХ ТАЛААР УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Цахим засаглал, мэдээллийн технологийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Төрийн бүтээмжийн хорооны нарийн бичгийн дарга С.Тэнгис нартай төрийн байгууллагын үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийж, хэрэгцээгүй үйлчилгээнүүдийг багасгах чиглэлээр уулзаж, санал солилцлоо.

Ингэснээр тухайн байгууллагын бүтэц, чиг үүрэг зөв болох, хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээ сайжрах, төрийн байгууллагын үйлчилгээ нэгдсэн бодлого уялдаатай цахим хэлбэрт шилжих, төрийн ижил төстэй, иргэд авдаггүй үйлчилгээнүүдийг цөөлж, үйлчилгээний чанарт анхаарах ач холбогдолтой юм.