Ахмад настнууд болон өсвөр үеийнхний цахим ур чадварыг нэмэгдүүлэх, гар утсаар төрийн үйлчилгээ авах, интернэт орчинд чөлөөтэй ажиллах мэдлэг олгох зорилготой “ХУРДАН” клуб Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэд байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд:

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр
Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ц.Гончиг
Хөвсгөл аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сумаадагва нар оролцлоо.
Улс даяар нээгдэж буй “ХУРДАН” клуб нь цахим зөв хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, “Цахим элч” нарыг бэлтгэх зорилготой бөгөөд өнөөдрийн байдлаар 2000+ гишүүнтэй болоод байна.











