REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АХМАДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ “ХУРДАН” КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо болон “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Говь-Алтай дахь төсөлтэй хамтран ахмадын “ХУРДАН” клубийг 60 гишүүнтэйгээр амжилттай байгууллаа.

Энэхүү клуб нь ахмад настнуудын:

Цахим хэрэглээний мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх

Өдөр тутмын төлбөр тооцоо, төрийн үйлчилгээг онлайнаар авах

Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах ойлголттой болох

Нийгмийн идэвхтэй харилцаанд оролцох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.