Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх, хүүхэд залуусын багийн ажиллагаа , технологийн сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэмцээнийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Спорт цогцолборт 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тэмцээн дараах 3 төрлөөр явагдана.
1. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дрон жолоодлого
• Сонирхогчдын /commercial/
• Тоглоомын /toy/
• Өөрөө угсрах /DIY/
2. Цахим спортын тэмцээн
• Mobile Legends (сонирхогчдын)
• PUBG Mobile (сонирхогчдын)
3. “DIGITAL FIRST” сэдэвт илтгэлийн тэмцээн
Хамрах хүрээ:
* Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Политехникийн коллежийн сурагчид
* Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “ХУРДАН” клубийн гишүүд
Бүртгэл 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэст явагдана.