REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ОРХОН АЙМГИЙН ХҮҮХДҮҮД “ХУРДАН” КЛУБЭЭР ДАМЖУУЛАН ЦАХИМ УР ЧАДВАРТ СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Орхон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Шинжлэх ухаан, инновацид суурилсан Ухаалаг хотыг бий болгох” зорилтын хүрээнд мэдээллийн технологийн “ХУРДАН” клубийг байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд:

• Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар

• Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга М.Уранчимэг

• Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр нар цахимаар,

• Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр

• Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Жанболат

• ТЦҮХ-ийн дарга Б.Үүрцайх нар биечлэн оролцож, клубийн 34 гишүүнд батламж гардууллаа.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дэргэдэх “ХУРДАН” клуб нь ахмад настан, хүүхэд залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгэмд эергээр нөлөөлөх “Цахим элч” нарыг бэлтгэх зорилготойгоор улс даяар нээгдэж, өнөөдрийн байдлаар 1700 гаруй гишүүнтэй болоод байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Орхон аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс