“ХУРДАН” клубийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой тус тэмцээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчаас бүрдсэн эрэгтэй 16, эмэгтэй 4 баг хоёр өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Соёлмаа нар оролцсоноос гадна “ХУРДАН” клубийн тэргүүн А.Тэмүүжин клубийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн байна.
Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс




