Тогтвортой хөгжлийн зорилтын (ТХЗ)-ын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх (DEMOSC)” төслийн хүрээнд Улаанбаатар, Дархан, Хэнтий, Дорнод аймгуудын Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн 11 албан хаагчийг Мастер сургагч багшаар бэлтгэх сургалт 2025 оны 03 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг Олон улсын ISO 9001:2008 стандартыг хангасан Дэйл Карнеги Трэйнинг Монгол сургалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд оролцогчид сургалтыг үр дүнтэйгээр хүргэх чадвар, сургагч багшийн ёс зүй, цахим ур чадвараа сайжруулах, төрийн цахим үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зэрэг олон талын мэдлэг олж авсан байна.


UN Mongolia – Нэгдсэн Үндэстний Байгууллага
UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
#UNJointProgram#UNDPMongolia#DEMOSCProject#ТөрийнЦахимҮйлчилгээнийЗохицуулалтынГазар#ТөрийнЦахимҮйлчилгээ#БүхНийтийнЦахимУрЧадвар