REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

КАПИТРОН БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, иргэдэд төрийн цахим үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх хүрээнд Капитрон банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Капитрон банкны киоск төхөөрөмжөөр дамжуулан иргэд төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна. Үүнд лавлагаа, тодорхойлолт авах, бүх төрлийн төлбөр тооцоо хийх, тоон гарын үсэг авах, автомашины татвар болон эрүүл мэндийн даатгалын төлбөр төлөх зэрэг үйлчилгээнүүд багтаж байгаа нь иргэдийн цаг хугацааг хэмнэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Санамж бичиг байгуулах ёслолд:

– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар

– Систем нэгтгэл сургалт хөгжлийн газрын дарга Б.Баяртуяа

– Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр

– “Капитрон банк” ХК-ийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Чандмань

– Дижитал шилжилтийн газрын захирал Г.Жавхлант

– Mэдээллийн технологийн газрын захирал А.Атарсайхан

– Цахим банкны үйлчилгээний хэлтсийн захирал Б.Ууганбуян тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид оролцов.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, Капитрон банкны цахим шилжилт, хэрэглэгчийн үйлчилгээг дээдлэх гэсэн зорилгууд уялдаж байгааг талууд онцолж, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, өсвөр үеийнхний цахим боловсролыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгдлээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл, 21 аймаг дахь салбар хэлтсээрээ дамжуулан дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх замаар төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нийслэлд 145, орон нутагт 332, гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт нийт 525 байршилд нээж, өнгөрсөн хугацаанд 1,6 сая гаруй хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлээд байна.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол улсын бүх сум, суурин, хилийн боомтуудад төрийн үйлчилгээний “ХУРДАН” киоск төхөөрөмж байршуулах зорилт тавьж, өнөөдрийн байдлаар 800 орчим байршилд нэвтрүүлсэн ба 2025 оны эхний хагас жилийн байдлаар 628 мянган үйлчилгээ хүргэжээ.