REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

D-GOV.MN БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ 5-Р АЯНД НЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газар хүн төвтэй бодлого хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог хангах, санал санаачилгыг хүлээн авах D-GOV.MN цахим системийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян” -д иргэдийн санал, санаачилгыг хүлээн авах D-Gov.mn цахим систем нэгдсэнээр нийслэл, 21 аймаг, 330 сум, 1647 багийн хэмжээнд иргэдэд таниулах, санал, санаачилгыг хүлээн авах ажил эхэлж байна.

5-р аян нь алслагдсан бүс нутаг, малчин өрхийн хотонд хүрэхээс гадна аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зэрэг зорилтот бүлгийн нийт 80 мянга гаруй хүнийг хамруулсан сургалт, нөлөөллийн ажлуудыг 12-р сарын 05-ныг хүртэл зохион байгуулна.

Мөн 21 аймгийн Засаг даргын дэргэдэх харилцаа холбоо мэдээллийн технологийн өсвөрийн, ахмадын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ХУРДАН” клубийн 👥 3000 гаруй гишүүд D-GOV.mn системийг гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстээ таниулах нөлөөллийн ажлыг өрнүүлнэ.

Түүнчлэн улсын хэмжээнд 525 байршил дахь “ХУРДАН” цэг, 800 гаруй “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр иргэдийн саналыг хүлээн авч, тэгш оролцоог хангах юм.