Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Их Хурлын гишүүн Б.Тулга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “ХУРДАН CUP-2025” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулгад боллоо.



Нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагдадорж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар, Иргэдийн хурлын төлөөлөгчид болон тэмцээний оролцогч 100 гаруй сурагч оролцлоо.



“ХУРДАН CUP-2025” тэмцээн дараах 3 төрлөөр явагдаж байна:
It includes:
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дрон жолоодлого
• Сонирхогчдын /commercial/
• Тоглоомын /toy/
• Өөрөө угсрах /DIY/
Цахим спортын тэмцээн
• Counter-Strike 2
• Mobile Legends (сонирхогчдын)
“DIGITAL FIRST” сэдэвт илтгэлийн тэмцээн



ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газар
Сэлэнгэ аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс
