REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар болон удирдлагын бүрэлдэхүүн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж, тус байгууллагад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгааны ажлын үр дүнг танилцууллаа.

Уулзалтаар байгууллагын бүтэц, чиг үүргийн хэрэгжилт, төрийн албан хаагч болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, процессын дахин инженерчлэл, эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээ, хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, , цахим шилжилтийн явцын талаар хэлэлцэж, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцов.

Уулзалтын үеэр улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт туссан чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилт үр дүнтэй байгаа, Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврыг бүрэн хэрэгжүүлсэн, төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээр 40 агентлагаас 5 дугаар байрт эрэмбэлэгдсэн, мөн төрийн нийтлэг болон хуулиар тусгайлан хүлээсэн чиг үүргийн харьцаа олон улсын жишиг (20:80)-т нийцэж байгаа зэрэг байгууллагын үйл ажиллагааны давуу тал, сайн туршлагыг онцлон тэмдэглэв.

Цаашид их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, нэгдсэн мэдээллийн хяналтын систем (dashboard.gov.mn)-ийн ашиглалтыг нэмэгдүүлэх, “e-business.mn” цахим системийн тохиргоог зарим аймагт бүрэн дуусгаж, ашиглалтыг сайжруулах, тохиргоо хийгдсэн аймгуудад мэдэгдлийн үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэн эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Мөн “Эрсдэл мэдэгдэх” системээр ирүүлсэн мэдээллийн шийдвэрлэлтийн үр нөлөөг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, үйл ажиллагааны процессын дахин инженерчлэл хийх, Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 2 дугаар албан даалгаварт туссан 5 үүрэг, даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллах чиглэл өглөө.