REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

АХМАДЫН СУРГАГЧ БАГШ НАР БОЛОН ӨСВӨРИЙН “ХУРДАН” КЛУБИЙН ГИШҮҮДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим технологи өдөр бүр хөгжиж, бидний амьдралын салшгүй хэсэг болж байна. Энэ өөрчлөлтийн үр өгөөжийг иргэн бүр, тэр дундаа ахмад настан, хүүхэд, залуус тэгш хүртэх нь чухал. Иймд Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” аяны хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

Сонгинохайрхан дүүрэгт уг сургалтад 5,000 иргэн хамрагдсанаас 400 нь ахмад настан байв. Идэвхтэй оролцож, олж авсан мэдлэгээ бусдад түгээн манлайлах 20 ахмад настанд сургагч багшийн батламж олгов.

Түүнчлэн “ХУРДАН” клубийн өсвөрийн 41 гишүүнд “цахим элч”-ийн батламж гардууллаа. Тэд технологийн хамгийн хурдан эзэмшигч, гэр бүл, ахмадууддаа цахим туслах, үе тэнгийнхнээ цахим дээрэлхлээс хамгаалагч, Монгол Улсын ирээдүйн инженер, программист, инновацын эзэд юм.

Цаашид жил бүр “ХУРДАН CUP” тэмцээн зохион байгуулж, шалгарсан шилдгүүдийг олон улс, бүс нутгийн тэмцээнд бэлтгэн оролцуулах бөгөөд “ХУРДАН” клубийг цаашид ч тууштай дэмжиж ажиллана.