Skip to main content

REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

“АЖИЛТАЙ ШИЙДЭЛ” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон “Ажилтай Шийдэл” ХХК нь цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, хиймэл оюуныг байгууллагад нэвтрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар төрийн цахим үйлчилгээний сувгуудыг тэлэх, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг илүү хурдан, хүндрэл бэрхшээлгүй, хүртээмжтэй хүргэх чиглэлд тодорхой ахиц дэвшил гарах чухал алхам болж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах үндсэн чиглэлүүдэд анхаарч ажиллахаар боллоо. Үүнд:

• Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дотоод болон гадаад үйл ажиллагаанд холбогдох дүн шинжилгээ, судалгаа хийх, мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын урсгалыг системчлэх , автоматжуулах

• Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хариуцдаг систем хоорондын холболтын интерфейс, гуравдагч талын системүүдтэй холболт хийх, удирдлагын самбар болон холбогдох нэмэлт хөгжүүлэлт хийхэд хамтран ажиллах

• Хиймэл оюуны хэрэглээний талаар хамтарсан сургалт зохион байгуулах тал дээр хамтран ажиллана.

ТЦҮЗГ-ын зүгээс төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд хувийн хэвшлийн дэвшилтэт технологи, платформуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь иргэдийн цаг зав, зардлыг хэмнэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.

“Ажилтай Шийдэл” ХХК нь өөрийн технологийн шийдлээр дамжуулан төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд чирэгдэлгүй, илүү хүртээмжтэй хүргэхэд хувь нэмрээ оруулахаар төлөвлөж байна.