Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙН ШИНЭ САЛБАР БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРОО, “УЛИАСТАЙН НЭГДСЭН ЗАХ”-Д НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Тус цэг нээгдсэнээр Баянзүрх дүүргийн 10, 11, 20, 23, 28, 33, 35 дугаар хорооны иргэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр авах боломжтой боллоо.

Өнөөдрийн байдлаар “ХУРДАН” цэгээр дамжуулж нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 онд 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм.

“ХУРДАН” цэгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын болон Баянзүрх дүүргийн холбогдох удирдлага, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.