Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг “ХУРДАН” шуурхай, хүртээмжтэй хүргэх албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг, ойлголт, мэдээлэл олгох сургалтыг Хэнтий аймагт амжилттай зохион байгууллаа. ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга М.Алимаагаар ахлуулсан сургалтын баг Дорнод аймагт ажиллаа.

Сургалтад 21 албан хаагч хамрагдаж, доорх сэдвүүдийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
- Байгууллагын танилцуулга;
- Үйлчилгээний ажилтны түр журам;
- Холбогдох хууль тогтоомж;
- Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын систем дээр ажиллах заавар.

