Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЗАВХАН АЙМАГТ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн үйлчилгээг операторын горимоор хүн, хуулийн этгээдэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх “ХУРДАН” цэг өнөөдөр (2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр) ЗАВХАН аймагт нээлтээ хийлээ.

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг ЗАВХАН аймагт нээгдсэнээр тус аймгийн 72,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна.

“ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд:

  • ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхбат,
  • ТЦҮЗГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Жавхлан,
  • Аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр,
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн,
  • Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Мөнхзаяа,
  • Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар,
  • Хууль, эрх зүйн хэлтсийн дарга У.Батдаваа,
  • Статистикийн хэлтсийн дарга Б.Цэгмид,
  • Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Бямбажав,
  • Улсын бүртгэлийн газрын дарга Ж.Сүхбаатар,
  • Нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөл,
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн төлөөлөл,
  • Татварын хэлтсийн төлөөлөл,
  • Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын төлөөлөл,
  • Цагдаагийн газрын төлөөлөл,
  • Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл,
  • Монгол банкны захирал Б.Амартүвшин,
  • Харилцаа холбооны Улсын хяналтын байцаагч Г.Долгоржав,
  • Төрийн банкны захирал А.Гомбодорж,
  • Алтай улиастай эрчим хүчний систем ТӨХК, төлөөлөл,
  • Хас банкны захирал Б.Гүррагчаа,
  • Хаан банкны захирал П.Пүрэвдорж,
  • Нэт капитал Финанс группийн захирал Б.Нямдэмбэрэл,
  • МХС ТӨХХК-ийн захирал Д.Дамдинбазар,
  • Монгол шуудан ХК-ийн захирал М.Даваасүрэн болон иргэдийн төлөөлөл оролцлоо.