ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа.
Сургалтыг Мэдээллийн аюулгүй байдал, Тоон гарын үсэг, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, “Албан бичиг солилцооны дундын систем” зэрэг сэдвийн хүрээнд хийж, цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ хийх аргачлалыг танилцууллаа.