Булган аймаг дахь Төрийн Цахим үйлчилгээний хэлтсээс “Төрийн Цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах” ажлын хүрээнд төрийн албан хаагчдад цахим ур чадварын мэдлэг олгох 2 дугаар шатны сургалтыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 12 дугаар сарын 7-ны өдөр Булган сумын 4 дүгээр цэцэрлэг, Онцгой байдлын газрын нийт 33 ажилтан, албан хаагчдыг дээрх сургалтад хамрууллаа.
Цахим засаглал
Цахим ур чадвар
Мэдээллийн аюулгүй байдал
Орчин үеийн дэвшилтэт технологи
Цахим орчин дахь хүүхэд хамгаалал
Цахим үе тэнгийн дээрхлэлт зэрэг сэдвийн хүрээнд өрнөлөө.