“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн төрийн байгууллагуудын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах, шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважавтай уулзаж мэдээлэл солилцлоо.
Хөвсгөл дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс болон “И-Монгол академи” УТҮГ-ын хамтарсан баг өнөөдрөөс /2024.01.29/ ажлаа эхлүүлж байгааг бөгөөд 5 хоногийн хугацаанд 25-н агентлаг, байгууллагын үйлчилгээг дахин загварчлан ажиллах бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулна.
Үүнд:
Цахимжсан төрийн үйлчилгээний нөхцөл байдлын шинжилгээ хийх, ашиглаж буй системүүдийн судалгааг авах;
Цахим үйлчилгээ, Сэтгэл ханамжийн судалгаа авах;
Ахмадуудад зориулсан сургалт зохион байгуулах;
Байгууллагуудын олон шатлалт үйлчилгээний сайжруулалт хийх;
Хуучин үйлчилгээний систем дэх өөрчлөлт хийх;
Шинээр нэвтрэх үйлчилгээ судлах бодлогын даалгавар боловсруулах;
Сумдын үйлчилгээний ажилтнуудад сургалт хийх;
ERP/DOCX сургалт зохион байгуулах;
Иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулах;
Судалгааны үр дүнг нэгтгэх;
Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн шийдвэрлэх албан хаагчдын сургалтад хамруулна.