Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа элчин сайдын яаманд нээлээ.

Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Оросын Холбооны Улсад сурч, ажиллаж, амьдарч буй 5000 гаруй Монгол Улсын иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 98 төрлийн лавлагаа тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол улсын хэмжээнд 125 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 20 улсын 29 дэх цэг болж байна.

Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.