Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа элчин сайдын яаманд нээлээ
Тус элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Австралийн Холбооны Улсад сурч, ажиллаж, амьдарч буй 16 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас ч ойроос, үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.
Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг монгол улсын хэмжээнд 124 цэгт нээсэн бол хилийн чанадад энэхүү цэг нээгдсэнээр 16 улсын 21 дэх цэг болж байна.
Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж 785 төрлийн үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна хилийн чанадад 40 гаруй дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад байгаа иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.