ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Өмнөговь аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, сургалт хийж байна.

Мөн Өмнөговь аймагт “Цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа”-г зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээг ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран гүйцэтгэж байна.

Танилцуулга сургалтад Өмнөговь аймгийн ЗД-ын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан 100 орчим төрийн албан хаагч хамрагдаж байна.



