Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЧИД ЦАХИМ УР ЧАДВАРЫН МЭДЛЭГ, ОЙЛГОЛТОО ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

“Төрийн цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” ажлын хүрээнд Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс 4 дүгээр сургуулийн багш ажилчдад цахим ур чадварын мэдлэг олгох, хуулийн нэмэлт өөрчлөлт танилцуулах сургалтад хамруулав.

Тус сургалтаар:

🔷Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг

🔷Төрийн нийтлэг системүүд;

🔷Цахим засаглал;

🔷Цахим ур чадвар;

🔷Мэдээллийн аюулгүй байдал;

🔷Цахим орчин дахь хүүхэд хамгаалал зэрэг сэдвийн хүрээнд 40 гаруй багш ажилчдад мэдлэг, мэдээлэл олголоо.