Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүх нийтийн Цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилтан, ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна. Уг сургалтаар Орчин үеийн дэвшилтэт технологиуд, Цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, Цахим орчин дахь хүүхэд хамгаалал E-Kids ашиглалт, ач холбогдолын талаар хүргэн ажиллаж байна.
Тус сургалтыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.