Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

МОНГОЛ УЛСААС ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ.

Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг Их Британид сурч, ажиллаж, амьдарч буй 5,000, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа сурч, ажиллаж, амьдарч буй 4,500 нийт 9,500 гаруй Монгол Улсын иргэд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 98 төрлийн лавлагаа тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол улсын хэмжээнд 130 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 27 улсын 42 дахь цэг болж байна.

Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.May be an image of text