Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“DIGITAL FIRST-D1” АРГА ХЭМЖЭЭ ХАНГАЙН БҮСЭД АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

ЦХХХЯ-наас цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмж, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг үндэсний хэмжээнд өрнүүлж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.29) Архангай аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, сумдын ЗДТГ-ын дарга нарт нэгдсэн хурал, уулзалтыг зохион байгууллаа.

“Digital First-D1” арга хэмжээ нь нэгдсэн хурал, төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, албан хаагчдад зориулсан сургалт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчид зориулсан сургалт, экспо, speed date зэрэг хурал, уулзалт, сургалтуудыг нэг дор зохион байгуулж байгаагаараа онцлог юм.