Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМД ХЭВШЬЕ” УРИАТАЙ “DIGITAL FIRST-D1” АРГА ХЭМЖЭЭ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Хэнтий аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр 2 дугаарт эрэмбэлэгдэж, Төрийн үйлчилгээний цахимжилтаар улсдаа тэргүүллээ.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус арга хэмжээ Хэнтий аймагт (2024.04.15) зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд:Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн удирдлагуудтай нэгдсэн уулзалт, хуралОрон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааг эхлүүлэх сургалтАхлах ангийн болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог, мэргэжил сонголтын талаар хичээл, сургалтХэнтий аймгийн төрийн албан хаагчид, иргэд, олон нийт, бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн үзэсглэн худалдаа нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.Мөн цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд хүүхэд, залуусын цахим орчны зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуус ба технологи” загварын шоу зохион байгуулж, шилдэг 12 бүтээлийг шалгаруулж, шагнаж урамшуулав.Хэнтий аймаг 9 байгууллагын 71 төрлийн үйлчилгээг И-Монгол системээр дамжуулан иргэдэд үзүүлж байгаа бөгөөд тус системд аймгийн 36 мянга гаруй иргэн бүртгэлтэй байна.