Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан болон “ГИГА” санаачилгатай хамтран хэрэгжүүлж буй “Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан” бэлтгэх туршилтын төслийн сургуульд түшиглэсэн Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан (ОНЦМА) бэлтгэх онлайн болон танхимын сургалт 2024 оны 08 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Орхон аймаг, Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.
Тус сургалтад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын сургалт хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох, Б.Ууганчимэг нар “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”, ” Цахим орчин дах аюулгүй байдал”, “Цахим орчинд ажиллахад анхаарах ёс зүйн асуудлууд”, “Цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах”, Цахим орчинд хүүхэд хамгаалал”, “Тоон гарын үсгийн хэрэглээг ойлгуулах” зэрэг сэдвүүдээр сургалт орж байна.