Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫН IV ҮЕ ШАТНЫ СУРГАЛТЫГ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК, БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА.

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим засаглалын хөгжлийн индексийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадвар олгох, дээшлүүлэх, кибер аюулгүй байдал гэсэн агуулгын хүрээнд 3 удаагийн сургалтуудыг улсын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж 100 мянга гаруй төрийн албан хаагч, ахлах ангийн сурагч, иргэдийг хамруулан ажилласан.

Тус сургалтын үргэлжлэл “Бүх нийтийн цахим ур чадварын IV үе шатны сургалт”-ыг Боловсролын ерөнхий газар, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨААТҮГ-тай хамтран иргэдийн цахим орчин дахь бүтээлч байдлыг хөгжүүлэх зорилтын хүрээнд өсвөр насны хүүхдүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх чиглэлээр зохион байгуулахаар боллоо.

Мөн мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, өсвөр үе, залуучуудаар дамжуулан бүх нийтийн цахим ур чадварыг сайжруулах, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд ахлах ангийн сурагчдын “ХУРДАН” клубыг байгуулж, дэмжиж ажиллана.

Энэхүү клубт нэгдсэн сурагчдад мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох “Бүх нийтийн цахим ур чадварын IV үе шатны сургалт”-ыг зохион байгуулж, ур чадварыг нь хөгжүүлнэ. “ХУРДАН” клуб байгуулж ажилласнаар мэдээллийн технологийн чиглэлийн төсөл хөтөлбөрт сурагчдыг хамруулах боломжууд нэмэгдэх юм.