Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын мэдээллийн технологи, цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр /2024.12.26/ Булган аймгийн Засаг даргын дэргэд 100 гишүүнтэй өсвөрийн “ХУРДАН” клубийг албан ёсоор байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд:
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир
Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Булган
Булган аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Т.Дэлгэрмаа
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсийн Мэргэжилтэн Б.Хандаа нар тус тус оролцов.

“ХУРДАН” клубийг байгуулснаар сурагчид төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авахаас гадна үе тэнгийн дээрэлхэлт болон цахим орчин дахь дээрэлхэлтэй холбоотой асуудлыг дамжуулах, мэдээлэх, эцэг, эх, асран хамгаалагчид, дотны хүмүүсээ цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Цахим элч” болгон бэлдэж ирээдүйн мэргэжил боловсролоо сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм.๋࣭











