Дорнод аймгийн мэдээлэл технологийн “ХУРДАН” клубийн гишүүн М.Амина, Г.Буд, Б.Бат-Ирээдүй нар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Систем нэгтгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Бямбадорж, мэргэжилтэн Г.Ганзолбоо нартай уулзаж, төслөө мэргэжлийн түвшинд сайжруулах зөвлөмж, чиглэл авсан юм.

Улмаар энэхүү шинэлэг санаачилгаа УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнд танилцуулснаар ирэх долдугаар сараас албан ёсоор хөгжүүлэлтээ эхлүүлэхээр болжээ.

Залууст итгэл хүлээлгэж, дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Ирээдүйг бүтээж буй технологийн шинэ үеийнхэнд амжилт хүсье!
