
Налайх дүүргийн иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим Налайх” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй “Мэдэгдээд эхэл” үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.




